Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 4 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гичгэнэ-Тариат, Хануй-Эрдэнэмандал, Чулуут, Орхон-Өлзийт, Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 10 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 4-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Тэрхийн цагаан нуур-Тариат |
|
|
4.2 |
0.04 |
0.014 |
0.002 |
2 |
Өгийнуур-Өгийнуур |
|
|
4.6 |
0.11 |
0.018 |
0.03 |
3 |
Суман-Тариат |
|
|
4.9 |
0.09 |
0.013 |
0.015 |
4 |
Хануй-Эрдэнэмандал |
|
|
4.8 |
0.09 |
0.006 |
0.005 |
5 |
Гичгэнэ-Тариат |
|
|
1.2 |
0.01 |
0.004 |
0.01 |
6 |
Цэцэрлэг |
9.60 |
2.1 |
0.8 |
0.01 |
0.001 |
илр |
7 |
Цэцэрлэг |
7.80 |
0.5 |
0.9 |
0.02 |
0.001 |
0.002 |
8 |
Чулуут-Чулуут |
|
|
1.6 |
0.05 |
0.002 |
0.007 |
9 |
Чулуут-Өндөр-Улаан |
|
|
1.9 |
0.04 |
0.004 |
0.005 |
10 |
Орхон-Өлзийт |
|
|
1.8 |
0.03 |
0.003 |
илр |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Гичгэнэ-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.58 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 86,8 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.84 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.
Чулуут Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.35-7.59 саармаг болон сул шүлтлэг , эрдэсжилт 98-128,9 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 1,10-1,44 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 64,8-89,5 мг/л, орчин рН=7,45-7,57 буюу саармаг болон сул шүлтлэг, усны хатуулаг 0.84-0,99 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.62 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 207,6 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилтэй, усны хатуулаг 2.17 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Орхон-Өлзийт голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=6.95 буюу саармаг, эрдэсжилт 163,5 мг/л буюу бага эрдэсжилтэй, усны хатуулаг 1,60 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байлаа.
Хануй-Эрдэнэмандал Голын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=8,01 сул шүлтлэг, эрдэсжилт 188,4 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 2,09 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.
Тэрхийн цагаан нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7,91 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 156.3 мг/л буюу бага эрдэсжилтэй, усны хатуулаг 1.71 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис ХА-аас давсан бохирдолгүй байна.
Суман-Тариат Голын хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны орчин рН=7.78 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 151.0 мг/л буюу бага эрдэсжилтэй, усны хатуулаг 1.71 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийгддэг.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 3.3 мг/л давсан, нийт азотын агууламж 1.2 дахин зөвшөөрөгдөх хэмжээс давж бохирдсон байв.
Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 4-р сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд цэгүүд орчмын ус органик бодисын бохирдолгүй гол болон нуурын усан дахь эрдэс азотын агууламж хэвийн байлаа.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ